Цахим спортын “CS2” төрлийн хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох Мэйжорын энэ жилийн эхний аварга өнөөдөр/2026.06.21/ тодорно. Германы Кёльн хотноо энэ сарын эхээр эхэлж, тив, бүс нутаг бүрээс шалгарсан нийт 32 баг өрсөлдсөнөөс өдгөө Бразилын “FURIA” болон Саудын Арабын “Falcons” багууд тунав.
“FURIA” зовлон үзсэнгүй финалд гарч ирэв. Тэд энэ Мэйжорт нийт таван тоглож, тав хожсон. Зөвхөн “MOUZ” болон “9z” багуудад л мап хожигджээ. Харин нөгөө талд “Falcons” нийт зургаа тоглож, ганцхан “BetBoom”-д л тахим буулгасан. Тэд финал хүртэлх замналдаа “G2”, “NaVi”, “Vitality”, “Spirit” гээд дэлхийн шилдгүүдийг ээлж дараалан дийлсэн юм.
“Falcons” хагас шигшээд “donk”-ийн “Spirit”-ийг гурван мапын ширүүн өрсөлдөөний эцэст хожлоо.
Эцэст нь “Falcons” Мэйжорын финалд шалгарлаа. Олон ч бүтэлгүйтлийн дараа олон сая доллар зарцуулж энд хүрэв. “NiKo” одоо л Мэйжорын аварга болж чадах уу гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Тэрбээр сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн тогтвортой тоглож буй шилдэг тамирчин билээ. Мэйжороос бусад бүхий л том тэмцээнд түрүүлж, суу алдраа дуурсгасан нэгэн.
Нөгөө талд нэг сонирхолтой үзүүлэлт нь байгаа нь “FURIA”-ийн ахлагч “FalleN”-ийн хувьд “NiKo” болон “karrigan” нарыг “FaZe”-д байхад нь финалд хожигдож үзээгүй гэх үзүүлэлт бий. Өнөөдөр цаг үе өөр болсон эсэхийг бид олж мэднэ.
Бразилын ард түмэн дахин Мэйжорын аварга багтай болох уу, эсвэл “NiKo” болон түүний дүү нар зорьсондоо хүрэх үү? Тоглолтл 23:00 цагаас эхэлнэ.