Хойд Солонгосын асуудлыг эргэн харах цаг нь болсон

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ долоо хоногийн эхээр Францад болсон “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон. Ли АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцсан тухайгаа эргэн дурсахдаа “Трамп Хойд Солонгосын асуудалд дахин анхаарал хандуулах цаг нь болсон гэж үзэж байгаа” гэжээ. Мөн тэрбээр Трампад “Хойд Солонгосын цөмийн асуудалд бусад орны асуудлыг шийдсэн шигээ хандах ёсгүй” гэж хэлсэн байна.

Ли Жэ Мён “АНУ бол Хойд Солонгостой яриа хэлэлцээг сэргээх чадвартай цорын ганц улс гэсэн” байр суурьтай. Тэрбээр “Бидний хамгийн их ярилцсан сэдэв бол Хойд Солонгосын цөмийн асуудал, цаашид үүнийг хэрхэх вэ гэдэг байсан. Ерөнхийлөгч Трамп энэ асуудалд дахин анхаарал хандуулах цаг болсон гэж хэлсэн. Трамп Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болохоос өмнө боломжит арга хэмжээг аваагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн” гэжээ.

Ли Жэ Мён 10 хоногийн хугацаатай Европоор айлчлахдаа “Их-7”-ийн уулзалтад ч мөн оролцсон юм. “Их-7”-ийн уулзалтын оройн зоогийн үеэр Ли, Трамп нар зэрэгцэн сууж, 90 гаруй минут найрсаг яриа өрнүүлжээ. Түүнчлэн Ли Жэ Мён Трампаас Ираны мөргөлдөөнийг зогсооход тусалж байгаа шигээ Хойд Солонгосын асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг хүссэн байна.

ЭХ СУРВАЛЖ: Korea times

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн