Ким, Путин нар батлан хамгаалахын гэрээ байгуулсны 2 жилийн ой тохиож байна

ОХУ, Хойд Солонгос улсууд цогц стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсны хоёр жилийн ой өнөөдөр /2026.06.19/ тохиож байна. Хойд Солонгосын хэвлэлд энэхүү тэмдэглэлт өдрийг онцлон дурдаад, тус түншлэлийг шинэ дэлхийн дэг журмыг амласан чухал хууль эрх зүйн зэвсэг гэж нэрлэжээ. Тус улсын “Родонг Синмун” хэвлэлд “Оросын ерөнхийлөгч Владимир Путины төрийн айлчлалын үеэр байгуулсан энэхүү гэрээ нь төөрөгдөлд орсон, тогтворгүй олон улсын нөхцөл байдлыг даван туулах бат бөх суурийг тавьсан” гэж онцолсон байна.

Гэрээнд түрэмгийллийн үед талууд бие биедээ туслах үүрэг хүлээсэн харилцан хамгаалалтын заалт багтсан байдаг. Тийм ч учраас Хойд Солонгос улс Украины эсрэг тулалдуулахаар цэргүүдээ илгээсэн. “Родонг Синмун”-ы сүүлийн нийтлэлд баригдаж буй шинэ эмнэлэг, Пёньян болон Москвагийн хооронд агаарын тээврийн харилцааг сэргээсэн, Орос руу цэргүүд илгээсэн зэрэг нь гэрээний үр дүнгийн нэг хэсэг гэж дурджээ.

Мөн Хойд Солонгос улс Оросын засгийн газрын бодлогыг идэвхтэй дэмжих амлалт өгч, бүх салбарын гүнзгий харилцаа холбоог тууштай хадгална гэжээ.

Дашрамд дурдахад, Хойд Солонгост суугаа Оросын Элчин сайдын яамны түр итгэмжлэгдсэн төлөөлөгч Владимир Топеха ойг тэмдэглэхээр Элчин сайдын яамны ажилтнуудын хамт Үндэсний бэлэг дурсгалын үзэсгэлэнгийн ордонд зочилсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн