Экуадорын шигшээ багийг хараагдсан гэв

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Хөлбөмбөгийн дэлхийн аварга тун сонирхолтой үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт Экуадорын шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо Кот д’Ивуарт 90 дэх минутад гоол алдан хожигдсон. Энэхүү тоглолт Филадельфи хотын цэнгэлдэхэд болсон аж.

Тоглолтын эцсийн мөчид гоол алдаж, харамсалтай хожигдсон Экуадорын шигшээ багийг хараагдсан гэж Филадельфи хотынхон үзэж байна. Учир нь тоглолт эхлэхээс өмнө Экуадорын фанатууд тус хотын алдарт Роки Балбаогийн хөшөөнд өөрсдийн шигшээ багийг өмсгөлийг өмсүүлжээ.

Холливудын алдарт цуврал кино болох Роки Балбаогийн зураг авалт Филадельфи хотод болж, тус хотыг алдаршуулсан учир киноны хамгийн алдартай хэсгийг хөшөө болгон мөнхөлсөн билээ.

Экуадорын шигшээ багийг хараагдсан гэв

Хотын иргэдийн хэлснээр Роки Балбаогийн хөшөөнд америк хөлбөмбөгийн олон ч баг өмсгөлөө өмсүүлж, эцэст нь хожигдож байсан гэнэ. Тэгвэл энэ буухиаг Экуадор үргэлжлүүлжээ.

Цаашдаа Филадельфиа хотод тоглох Бразил, Гаити, Франц, Ирак, Хорват, Курасоа, Ганын шигшээ багуудын фанатуудыг Рокигийн хөшөөнд битгий өмсгөлөө ойртуулаарай гэж хотын иргэд сануулжээ.

Экуадорын шигшээ багийг хараагдсан гэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн