Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

дугаар сарын 1/Reuters/. Атлантын далай дамнасан харилцааг сайжруулах хүчин чармайлтын хүрээнд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон гэргий Брижитийн хамтаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “Нарны хаан” XIV Луигийн тансаг ордон байсан Версалийн ордонд өчигдөр хүлээн авчээ.

Э.Макрон гэргийн хамт Д.Трампыг ордны үүдний шатан дээр угтан авсан бөгөөд үүний дараа тэд хамтдаа гэрэл зургаа татуулжээ. “Үнэхээр үзэсгэлэнтэй юм” хэмээн Д.Трамп дуу алдсан байна.

Д.Трамп “үзэсгэлэнтэй сайхан газруудыг биширдэг” тул Парис хотоос холгүй орших Версалийн ордонд оройн зоог барих Э.Макроны урилгыг хүлээн авсан гэдгээ өмнө нь хэлж байсан юм.

“Ерөнхийлөгч Э.Макрон болон түүний гайхалтай гэргийтэй хамт Версалийн ордонд өнөө орой маш онцгой зоог барихыг тэсэн ядан хүлээж байна… Энэ бол үнэхээр үзэсгэлэнтэй, магадгүй бүх ордноос хамгийн үзэсгэлэнтэй нь байх” хэмээн тэрбээр хэлээд, энэхүү урилгыг хүлээн авсандаа туйлын баяртай байгаагаа дахин илэрхийлжээ.

Сүүлийн жилүүдэд Д.Трамп болон Европын орнуудын удирдагчдын харилцаа гаалийн татвараас эхлээд Ираны дайн, Украины асуудал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан таагүй байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн