Монгол анх удаа “Blue Mongolia Buir 2026” фестиваль болно

Монгол анх удаа “Blue Mongolia Buir 2026” фестиваль болноМонголын усан спортын анхдагч клубүүдийн нэг “Далайн хаадууд”-ын 15 жилийн ойн нэрэмжит “Blue Mongolia Buir 2026” фестивалийг зохион байгуулах гэж байна.

Манай улсад анх удаа болж буй энэхүү фестиваль энэ сарын 28-нд Дорнод аймгийн Буйр нуурт эхэлнэ. Тэмцээнийг зохион байгуулагч Б.Ангараг ярихдаа “Ойн баярыхаа  хүрээнд хийж буй далайцтай ажлуудын нэг нь усанд сэлэлтийн тэмцээн. Тэмцээнд Япон, АНУ, Тайланд, Турк, Хятад, Орос, Иран тэргүүтэй 10 гаруй орны 100 орчим тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Гурван өдрийн турш өрсөлдөх тус тэмцээн өсвөр үе, ахмад, насанд хүрэгчид гэсэн ангиллаар задгай усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулах стандарт дүрмийн дагуу эх орондоо анх удаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна” хэмээлээ.

Буйр нуурын эрэгт амрангаа тэмцээн үзэхийн соёл урлагийн цогц үйл ажиллагааг энэ үеэр зохион байгуулах бөгөөд аюулгүй байдлыг хангах зорилгоор онцгой байдлын байгууллага, Мэнэнгийн застав, хилийн албатай хамтран ажиллах ажээ. Уг тэмцээн нь эх орноо олон улсад сурталчлан таниулах, цэнгэг усыг хайрлан хамгаалах, олон улсад Буйр нуураа тунхаглан зарлах зорилгоор “Бид чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг усаа хайрлана” уриалгыг дэвшүүлсэн байна.

Монгол анх удаа “Blue Mongolia Buir 2026” фестиваль болно

Тэмцээнд өндөр зэрэглэлтэй олон тамирчин ирэх бөгөөд тэдний нэг “Physival: Asia” шоуны оролцогч, Японы багийн ахлагч Кацүми Накамүра тэргүүтэй тамирчид ирэх аж. Кацүми Накамүра 100 метрийн өврөөр даллан сэлэх төрөлд Бүх Японы дээд амжилтыг эзэмшдэг. Тэрбээр 2015 онд Японы усанд сэлэлтийн шигшээ багт багтаж, 2016, 2020 оны олимпод улсаа төлөөлөн оролцсон нэгэн. Түүний хувьд Азийн наадмаас долоо, ДАШТ-ээс нэг медаль хүртэж байв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн