Хөлбөмбөгийн ДАШТ 2026
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын нээлтийн тоглолтдоо хожигдсон Тунисын шигшээ баг ахлах дасгалжуулагчаа халж, гэнэтийн шийдвэр гаргав. Тус улсын шигшээ багийг Сабри Ламуши гэх эрхэм удирдаж байсан ч нээлтийн тоглолтод Шведийн шигшээ багт 1-5 гэсэн харьцаатай хожигдсон билээ. Тааруу үр дүнгийн дараа Тунисын хөлбөмбөгийн холбоо ахлах дасгалжуулагчаа шууд халсан аж.
Шведэд хожигдсоныхоо дараа Сабри Ламуши ярихдаа “Ийм тааруу үр дүнтэй тэмцээнийг эхлүүлнэ гэдэг үнэхээр хэцүү байна. Бид дэндүү олон алдаа гаргалаа. Энэ бүхэн бол бидний хийж чаддаг зүйл биш ээ. Бид өөрсдийгөө баллаж, өөрсдийгөө л ийм байдалд хүргэлээ” гэсэн юм.
Тунисын шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагчаар франц мэргэжилтэн Эрве Ренар тодорчээ. Өдгөө 57 настай тэрбээр өмнө нь 2022 онд Саудын Арабыг удирдан дэлхийн аваргад оролцож байсан түүхтэй. Түүний удирдсан баг тухайн үед нээлтийн тоглолтдоо Аргентины шигшээ багийг 2-1 гэсэн харьцаатай хожиж байв.
