НЬЮ-ЙОРК, 2026 оны зургаадугаар сарын 15 /TASS/. Австралийн хамгийн чинээлэг эмэгтэй, уул уурхайн “Hancock Prospecting” компанийн эзэн Жина Райнхарт Илон Маскийн “SpaceX” компанийн 1 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэх хувьцааг худалдаж авсан тухай “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ.
“Hancock Prospecting” компанийн хувьд төмрийн хүдрийн олборлолтоос өөр салбарт хийсэн хамгийн том хэмжээний нэг удаагийн хөрөнгө оруулалт энэ болжээ. Уг хэлцийг “SpaceX” компани түүхэн дэх хамгийн томд тооцогдох IPO буюу хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэн хувьцаагаа гаргаж, зах зээлийн үнэлгээ нь 2.1 их наяд ам.долларт хүрсний дараа хийсэн байна.
“Hancock Prospecting” компанид сансар судлалын салбарт хөрөнгө оруулах үүнээс өөр төлөвлөгөө одоогоор байхгүй байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт “SpaceX” компани нэгж бүрийг нь 135 ам.доллароор үнэлэн, нийт 555.6 сая ширхэг хувьцааг гаргасан байна. “Nasdaq” цахим биржийн арилжаа нэгж хувьцаа нь 150 ам.доллароос эхэлж, улмаар түүхэн дээд хэмжээнд буюу 176.5 ам.долларт хүрч өсжээ. Харин арилжаа хаагдах үед “SpaceX”-ийн хувьцаа 161 ам.доллароор арилжаалагдсан байна. IPO амжилттай болсноор И.Маск 1 их наяд гаруй ам.долларын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн болсон билээ.