The MongolZ 2023 оны Парисын Мэйжорын хариугаа авч чадах уу? 

Кёльн Мэйжор үргэлжилж байна. Гуравдугаар шатны тоглолтууд шувтарч, плей-оффын багууд эхнээсээ тодорчээ. Өнөөдрийн байдлаар/2026.06.14/ Бразилын “FURIA” болон Оросын “Spirit” багууд 3-0 гэсэн амжилттай плей-оффын эрхээ авав. Өнөөдөр, маргааш үлдсэн зургаан баг нь тодрох учиртай.

Монголын “The MongolZ” баг одоогоор нэг хожиж, хоёр хожигдсон үзүүлэлттэй явна. Тэд өнөөдөр 20:00 багаас Украины “Monte” багийн эсрэг тоглоно. Хэрэв хожвол плей-офф руу нэг шат ойртоно. Харин хожигдвол гэртээ харьж, улирлын амралтаа эхлүүлнэ.

“The MongolZ” болон “Monte” багууд 2023 оны Парис Мэйжорт учраа тааран тоглоход Украины баг 2-0 гэсэн харьцаатай хожиж байлаа. Гэхдээ тэрхүү тоглолтод оролцож байсан арван тоглогчоос өдгөө “bLitz”, “Techno” нар л үлджээ.

“Monte” хоёрдугаар шатнаас Мэйжорыг эхлүүлэн 3-2 амжилтай гуравдугаар шатанд шалгарсан.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн