Такаичи Европт айлчилж байна

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи Европын гурван оронд айлчилж, “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бямба гаригт /2026.06.12/ замдаа гарчээ. Тэрбээр зургаан өдрийн хугацаанд Их Британи, Итали, Францад айлчилна.

Францын зүүн хэсэгт орших Эвиан хотод “Их-7”-ийн уулзалт болно. Энэ үеэр дэлхийн удирдагчид Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг анхаарч үзэхийн зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдал, зах зээлийг тогтворжуулах хамтын ажиллагаа, чухал ашигт малтмалын илүү уян хатан хангамжийн сүлжээ зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Такаичигийн хувьд эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх гурван зүйлт санал дэвшүүлэхээр төлөвлөж байна. Үүнд, экспортын шударга бус хязгаарлалтыг эсэргүүцэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэхийг дэмжих зэрэг орно.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн