Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ЦЮРИХ, 2026 оны зургаадугаар 14 /Reuters/. Швейцарын сонгогчид ням гарагт буюу өнөөдөр тус улсын хүн амын тоонд дээд хязгаар тогтоох тухай саналыг дэмжих эсэхээ бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэж байна. Британичуудын “Брексит” (Европын Холбооноос гарсан шийдвэр)-тэй зүйрлэгдэж буй энэхүү санал хураалт нь Швейцарын эдийн засаг болон Швейцар, Европын Холбооны харилцаанд алсдаа нөлөөлж магадгүй байна. 

Цагаачлалтай холбоотой санаа зовнил, нийтийн үйлчилгээ, орон сууцны салбарт ирж буй ачаалал зэргээс үүдэн баруун төвийн үзэлтэй Швейцарын ардын намаас (SVP) дэвшүүлсэн уг санал нь 2050 он гэхэд тус улсын хүн амыг 10 саяас хэтрүүлэхгүй байхыг Үндсэн хуульд тусгай тухай юм. Албан ёсны тооцооллоор, тус улсын хүн ам 2040-өөд оны эхээр 10 саяд хүрэх төлөвтэй байна.

Хүн амын тоог хуулиар тогтоох энэхүү урьд өмнө байгаагүй төлөвлөгөө нь амьжиргааны өртөг нэмэгдсэн, эдийн засгийн өсөлт саарсан, мөн гэмт хэргийн гаралтад иргэд сэтгэл дундуур байгаагаас үүдэн Европ дахь барууны улс төрийн хүчнүүд цагаачлалд илүү хатуу хязгаарлалт тогтоох оролдлогуудтай зэрэгцэж байна.

“Хэрэв хүн амын тоо 10 саяас давбал байдал улам дордоно, тиймээс цагаачлалыг хязгаарлах хэрэгтэй” гэж Цюрих хотод амьдардаг, Кени улсаас гаралтай 58 настай оёдолчин, мухлагт цагаар ажилладаг Хелен Гулеа хэллээ. Тэрбээр шуудангаар саналаа өгчээ.

Санал хураалтын дүн үд дундаас гарч эхлэх төлөвтэй байна.

Хэрэв уг санал дэмжигдвэл хүн амын тоо 10 саяд хүрэх үед Швейцар улс ЕХ-той байгуулсан ажиллах хүчний чөлөөт шилжилт хөдөлгөөний тухай хэлэлцээрээ цуцлахад хүрч болзошгүй байна. Альпийн нурууны энэхүү улсын ажиллах хүчний дийлэнх хэсгийг ЕХ-ны гишүүн орнуудаас ирсэн ажилчид бүрдүүлдэг.

Швейцарын хүн амын тоо 9 саяас даваад байгаа бөгөөд санал асуулгуудын дүнгээс үзэхэд уг саналыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн тоо тун ойролцоо гарсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн