Д.Сүхбаатарын талбайд 3х3-ын цуврал тэмцээн болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3-ын цуврал тэмцээн энэ сарын 23-наас Монголд улсад болох гэж байна.

Тодруулбал, энэ сарын 23, 24-нд “FIBA 3×3 Sukhbaatar Challenger”, 25, 26-нд “FIBA 3×3 Ulaanbaatar Women’s Series”, 27, 28-нд “FIBA 3×3 Ulaanbaatar World Tour” тэмцээн болох ажээ.

3х3-ын цувралын эхний тэмцээн болох “Sukhbaatar Challenger”-д Серби, Япон, Монгол, Испани, Тайвань, АНУ, Хорват, Литва, Шинэ Зеланд, Солонгос, Непал гэсэн 11 орны 16 баг өрсөлдөхөөр болжээ. Манай улсаас нутгийнхаа талбайд “Улаанбаатар Энержи”, “Сансар”, “Хархорум”, “Тэрэлж” гэсэн дөрвөн баг оролцох аж. Тус тэмцээнд түрүүлсэн баг “Lausanne masters”-т оролцох эрх халаасална.  

Тэгвэл “FIBA 3×3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээнд 10 улсын 16 баг ур чадвараа сорих бол “FIBA 3×3 Ulaanbaatar World Tour”-д долоон орны шилдэг 12 баг оролцох юм. “FIBA 3×3 Ulaanbaatar World Tour” тэмцээнд Монголын “Улаанбаатар Энержи”, “Сансар МБанк”, Сербийн “Үб”, “Лиман”, Нидерландын “Амстердам”, Германы “Скайлайнерс”, “Дер Стамм”, Хятадын “Шанхай”, “ДэЖинг”, Францын “Тулуз”, Японы “Шинжүкү”, Литвийн “Гаргздай” баг оролцоно.

Дээрх гурван тэмцээн гурвуулаа олимпын эрхийн оноо олгох бөгөөд “FIBA 3×3 Ulaanbaatar World Tour” тэмцээн хамгийн өндөр оноо өгөх ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн