Томилгоот бүрэлдэхүүний хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлын үзлэг явууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд өнөө өглөө “ Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүний хүн хүч хэрэгсэл, автомашин, тусгай зориулалтын техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Тус бэлэн байдлын үзлэгт аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 2081 ажилтан, алба хаагч, 311 техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэйгээр оролцлоо.

Томилгоот бүрэлдэхүүний хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлын үзлэг явууллаа

Бэлэн байдлын үзлэг нь аймаг, орон нутгийн гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх, байгууллагуудын уялдаа холбоо, бэлэн байдал, хариу арга хэмжээний чадамжийг бодитоор үнэлж, мэргэжил аргазүйгээр ханган ажилладаг гэдгээрээ ач холбогдолтой юм.

Томилгоот бүрэлдэхүүний хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлын үзлэг явууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн