Дулаан хангамжийн цахим гарын үсгийн 44 мянган төгрөгийн төлбөрийг зогсоохыг үүрэглэв

УИХ-ын дарга С.Бямбацогт дулаан авахад жил бүр хувийн гурван байгууллагын аль нэгэнд 44 мянган төгрөг төлдөг журмыг нэн даруй таслан зогсоохыг Эрчим хүчний сайдад даалгав. Асуудлыг долоо хоногийн дотор шалгахыг…

УИХ-ын дарга: 10-аас дээш жил ашиглалтад ороогүй 21 барилгын шалтгааныг тогтоохыг үүрэглэв

Арван нэгдүгээр сарын 6-ны чуулганд С.Бямбацогт төсвийн хөрөнгөөр баригдаж гацсан 21 барилга, 5–9 жил дуусаагүй 140 объектыг нэрлэж, шалтгааныг тогтоох, тендерийн хариуцлагыг чангатгахыг Засгийн газарт сануулав.

УИХ Чингис хааны төрт ёсны өвийг мөнхжүүлэх тогтоолыг баталлаа

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойтой холбогдуулан Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг хамгаалах УИХ-ын тогтоолыг 67 гишүүн дэмжиж баталлаа. Засгийн газарт судалгаа, санхүүжилт, бэлгэдлийн хэрэглээг журамлах үүрэг өгчээ.

Орон сууцны захиалгын бүртгэлийг чангатгах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн барьж дуусаагүй орон сууцны захиалга, залилангаас иргэдийг хамгаалах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Төсөлд урьдчилсан тэмдэглэл, QR код бүхий сууцны дугаарлалт багтжээ.