Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

БЕЛФАСТ, 2026 оны зургаадугаар сарын 10 /Reuters/. 40 гаруй насны эрэгтэйн хүзүү, толгойн хэсэгт хүнд гэмтэл учруулсан хутгатай халдлагын хэрэгт цагдаагийн байгууллагаас Судан гаралтай эрэгтэйг буруутган шалгаж эхэлсний дараа мягмар гарагт Белфаст хотын гудамжинд цагаачлалыг эсэргүүцдэг хэдэн зуун жагсагч цуглаж, зарим нь тээврийн хэрэгслүүдийг галдан шатаасан байна.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер даваа гаргийн орой Белфаст хотын хойд хэсэгт гарсан уг халдлагыг “жигшүүртэй” хэрэг хэмээн мэдэгджээ.

Хохирогч эрэгтэй уг “хэрцгий” халдлагын үеэр нүдэндээ хүнд бэртэж, нүүр, нуруундаа хутгалуулсан бөгөөд хэргийн газраас гал тогооны хутга олдсон байна.

Сэжигтэн болох Суданы 30 настай иргэнийг хүний аминд хүрэхийг завдсан, олон нийтийн газар хүйтэн зэвсэг биедээ авч явсан, бусдын амь насанд заналхийлсэн хэргээр мягмар гаргийн орой яллагдагчаар татсан бөгөөд анхан шатны шүүх хурал лхагва гарагт болно.

Умард Ирландын улс төрийн гол намуудын удирдагчид уг халдлагыг “аймшигтай” хэмээн буруушаагаад аливаа эмх замбараагүй байдал нь нийгэмд хохирол учруулахаас цаашгүй тул иргэдэд хандан тайван байхыг уриалжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн