Бэлчээрийн нөөц, малчдын эрх ашгийг хамгаалах тухай олон улсын зөвлөлдөх уулзалт эхэллээ

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 9 //. “Талуудын оролцоонд тулгуурлан бэлчээрийн засаглалыг шинэчлэх нь” олон улсын бодлогын зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ.

Уулзалтад Монгол Улсаас гадна Төв Ази, Өмнөд Ази, Зүүн Африк, Баруун Африк, Европ, Ойрх Дорнод ба Хойд Африкийн бүс нутгийн 13 орны төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, малчдын төлөөлөл оролцож уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, хүртээмжтэй, олон талт оролцоотой тогтвортой бэлчээрийн менежментийн талаар сайн туршлагаа хуваалцах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон биологийн олон янз байдлыг хамгаалахад малчдын гүйцэтгэж буй үүргийг нотлох, бүс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн тухай хэлэлцэж байна. 

Уг хэлэлцүүлэг нь дэлхийн бэлчээр болон бэлчээрийн МАА эрхлэгчдийн хувьд эгзэгтэй цаг үед болж байна. Дэлхий даяар ойролцоогоор 500 сая малчин дэлхийн гадаргуугийн 40 гаруй хувийг эзлэх газар нутагт мал маллан амьжиргаагаа залгуулдаг гэсэн тооцоо бий. Бэлчээр нь дэлхийн хамгийн том хуурай газрын экосистем бөгөөд түүнийг тогтвортой хадгалах нь уур амьсгалын тэсвэрлэх чадвар, биологийн төрөл зүйлийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлын хувьд нэн чухлыг зохион байгуулагчид нь онцолж байна.

Бэлчээрийн нөөц, малчдын эрх ашгийг хамгаалах тухай олон улсын зөвлөлдөх уулзалт эхэллээЭнэ жил Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэж байна. Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил”-ийг зарласан бөгөөд энэ хүрээнд өнөөдрийн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Үндэсний ногоон платформ”-ыг байгуулсан. Уг платформын хүрээнд бэлчээрийн менежментийг сайжруулах, байгалийн нөөцийг зохистой ашиглах чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулж, цаашид хөгжүүлэх зорилгоор ажиллаж байгаа юм. Тэдгээр төсөлд мэргэжлийн байгууллагууд тодорхой хугацаанд үнэ төлбөргүй зөвлөн тусалж, сайжруулалт хийж байгаа.

Өнөөгийн байдлаар нийт 135 төсөл хүлээн авч, 15 төслийг сонгон шалгаруулаад байна. Тэдгээрийг COP17 үйл ажиллагааны хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж, тусгай үйл ажиллагааг зохион байгуулж, хөрөнгө оруулалт татах платформ болгон хөгжүүлэх юм.

Эдгээр нь зөвхөн дотоодын бодлогын хэрэгжилтийг дэмжээд зогсохгүй, Монгол Улсын олон улсын тавцан дахь бодлогын нөлөөллийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах чухал боломжийг бүрдүүлж байна” гэв.

Бэлчээрийн нөөц, малчдын эрх ашгийг хамгаалах тухай олон улсын зөвлөлдөх уулзалт эхэллээХАА-н Хоршоологчдын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Ц.Алтантуяа, “Монголын туршлага нь малчид, Засгийн газар, иргэний нийгэм хамтран ажиллавал бэлчээрийн засаглалыг бэхжүүлэх боломжтойг харуулж байна. Энэхүү хэлэлцүүлэг нь шийдлүүдийг хуваалцах, түншлэлийг бэхжүүлэх, нүүдлийг дэмжих бодлогыг урагшлуулах боломж” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “Монгол Улсад бэлчээрийн менежмент, засаглалыг сайжруулах чиглэлээр олон санаачилга, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Тодорхой үр дүн ч гарч байна. Үүний нэг нь малчид бэлчээрийн даацад нийцүүлэн малын тоо толгойгоо зохистой түвшинд барих хандлага нэмэгдэж байна. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ малчдын амьжиргаа, орлогыг бууруулахгүй байх нь чухал. Энэ зорилгоор малаас гарах нэгж бүтээгдэхүүний чанар, гарцад онцгойлон анхаарч, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна” гэв.

Бэлчээрийн нөөц, малчдын эрх ашгийг хамгаалах тухай олон улсын зөвлөлдөх уулзалт эхэллээМонгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам /ХХААХҮЯ/-ны шинжээч Ц.Мөнхнасан, Манай яам дотооддоо зохион байгуулалтын хувьд чадавхжиж, олон улсын түвшинд манлайлал үзүүлэхийн тулд бэлчээрийн засаглалыг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимтэй хийж байгаа. Мөн 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд малчдын гурван төрлийн тунхаг бичгийг өргөн барихаар төлөвлөж байна. Үүнд, “Малчны тунхаг”, “Залуу малчдын тунхаг”, “Эмэгтэй малчдын тунхаг” гэсэн гурван баримт бичгийг боловсруулж, олон улсын түвшинд танилцуулах юм. Эдгээрийн анхны төсөл дээр санал, шүүмж авах зорилготой хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцлов.

Мөн тэрбээр, “Монгол Улсын нийт газар нутгийн ойролцоогоор 73 орчим хувь нь бэлчээр, хадлангийн зориулалттай газар байдаг. Харин нийт бэлчээрийн талбайн 70 орчим хувь нь унаган төрх байдлаасаа тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн гэсэн судалгаа, мэдээлэл бий. Иймээс бэлчээрийн доройтлыг бууруулах, бэлчээрийн ашиглалтыг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ зорилгод хүрэхийн тулд эдийн засаг, бизнес, худалдаа, дотоод болон гадаад зах зээл, маркетинг, менежментийн арга хэрэгслийг нэвтрүүлэх цаг үе нэгэнт ирсэн гэж үзэж байна. Иймээс малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний ашиглалтыг сайжруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх хэлбэрээр бэлчээрт үзүүлж буй малын ачааллыг бууруулах нь хамгийн оновчтой шийдэл.

Энэ хүрээнд малчдын орлогыг бодитоор нэмэгдүүлэхийн тулд арьс, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, орлого болгох, улмаар малчдын гар дээр шууд хүрдэг тогтолцоог бүрдүүлэх нь бодлогын гол зорилт” гэв.

Бэлчээрийн нөөц, малчдын эрх ашгийг хамгаалах тухай олон улсын зөвлөлдөх уулзалт эхэллээӨмнөговь аймгийн малчин С.Мааманхүү, “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах бригадын малчин. Би 60 жил мал малласан, мал аж ахуйн сайн сайхан, хатуу бэрхийг аль алиныг нь туулж ирсэн. Олон жил мал маллах хугацаандаа олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд ч оролцож, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж ирсэн. Сүүлийн үед “Монголд залуу малчин байхгүй болсон” гэж ярьж байна. Гэвч үнэн хэрэгтээ бидний дунд залуу малчид байсаар байгаа ч тэдний дуу хоолой төдийлөн сонсогдохгүй, далд байдалд орчихсон байна. Судалж, ажиглаж байхад их сургууль төгссөн залуус хөдөө гарч мал маллаж байгаа ч тэдний хийж буй ажил, амжилтыг олон нийт төдийлөн анзаардаггүй. Тэдний амьдрал, хөдөлмөрийн бодит үнэлэмжийг гаргаж ирэх шаардлагатай.

Жишээ нь, зарим залуу малчин өдөртөө 100 ингэ сааж, 50-60 литр сүү бэлтгэн, өдөртөө 500-600 мянган төгрөгийн орлого олж байгаа зэрэг бодит сайн туршлагууд ч байна.

Ийм жишээ олон ч чимээгүйхэн үлдэж, хангалттай түвшинд дэмжигдэхгүй байна. Иймээс дээд боловсролтой, хөдөө нутагт ажиллаж байгаа залуучуудын туршлага, амжилтыг илүү тодруулж, олон нийтэд таниулах хэрэгтэй. Мөн удахгүй Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал нь манай улсын мал аж ахуйн салбарыг олон улсад таниулах, туршлага солилцох, бодит амьдралд тулгуурласан сайн туршлагуудыг хуваалцах боломж” хэмээв.

Уг хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, Олон улсын газрын эвсэл /ILC/, Монголын Үндэсний газрын эвсэл /NLC/ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна. Энэ нь Бэлчээр, малчдын олон улсын жилийн хүрээнд болон Олон улсын газрын эвслийн “Нүүдэл чухал” аяны нэг хэсэг юм. Хурлаас COP17-гийн хэлэлцүүлэгт шууд хувь нэмэр оруулах тодорхой бодлогын зөвлөмжүүдийг гаргахаар зорьж байгаа аж.

Уулзалтын үндсэн хэлэлцүүлэг энэ сарын 9-11-нд Улаанбаатар хотноо “Милленниум плаза” зочид буудлын хурлын танхимд болно. Харин монгол ахуй, нүүдлийн өв соёлыг олон улсын зочдод танилцуулах үйл ажиллагааг энэ сарын 11-13-нд Төв аймгийн Борнуур суманд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бэлчээрийн нөөц, малчдын эрх ашгийг хамгаалах тухай олон улсын зөвлөлдөх уулзалт эхэллээ

Бэлчээрийн нөөц, малчдын эрх ашгийг хамгаалах тухай олон улсын зөвлөлдөх уулзалт эхэллээ

Бэлчээрийн нөөц, малчдын эрх ашгийг хамгаалах тухай олон улсын зөвлөлдөх уулзалт эхэллээ

Бэлчээрийн нөөц, малчдын эрх ашгийг хамгаалах тухай олон улсын зөвлөлдөх уулзалт эхэллээ

Бэлчээрийн нөөц, малчдын эрх ашгийг хамгаалах тухай олон улсын зөвлөлдөх уулзалт эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн