Киргизстаны нийслэл Бишкек хотноо дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй Олон улсын кино наадам эхэллээ.
Тус наадамд Киргизстаны Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын яамны Кино урлагийн газар болон кино наадам зохион байгуулагч хорооны урилгаар Монгол Улс албан ёсны зочин орноор оролцож байгаа юм. Кино наадмын нээлтийн ёслолд Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргизстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Тэгшжаргал оролцож, үг хэлжээ.
Энэ удаагийн наадмын хүрээнд “Монгол кино өдрүүд” өдөрлөг Бишкек хотын “Ала-Тоо” кино театрт өнөөдрөөс эхэлж байна. Кино өдрүүдээр найруулагч Б.Батдэлгэрийн “Шар гэгээ”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч”, найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” киног үзэгчдийн хүртээл болгоа юм байна. Найруулагч П.Лхагвадуламын хувьд дөрөв дэх удаагийн Бишкекийн Олон улсын кино наадмын шүүгчээр ажиллаж байгаа ажээ.
