Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чатчай Вирияавэжакул Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайд Чатчай Вирияавэжакулыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Талууд найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, соёл, урлагаар дамжуулан ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.

Элчин сайд Чатчай Вирияавэжакул уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв.

Тайландын Хаант Улс нь манай улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы гишүүн орны нэг. Монгол Улс, Тайландын Хаант Улс 1974 оны гуравдугаар сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ гэж ЕТГ-аас мэдээллээ.

Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн