ПАРИС, 2026 оны зургаадугаар сарын 4 /TASS/. Францын нээлттэй тэмцээний (Ролан Гаррос) эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын тоглолтын үеэр Италийн теннисчин Маттео Берреттини тоглолтоо үргэлжлүүлэхээс татгалзсанаар түүний нутаг нэгт Маттео Арнальди хагас шигшээд шалгарсан сүүлийн теннисчин боллоо.
Дэлхийн чансааны 104-т эрэмбэлэгддэг Арнальдиг 7:5, 6:2-ын харьцаатай тэргүүлж байх үед тоглолт дууссан байна. Тэрбээр хагас шигшээд мөн Италийн теннисчин Флавио Коболлитой учраа таарна. Хагас шигшээгийн тоглолтод мөн Германы теннисчин Александр Зверев Чехийн Якуб Меншиктэй өрсөлдөнө.
“Ролан Гаррос”-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн өнгөрсөн жилийн аварга Испанийн теннисчин Карлос Алькарас бэртлийн улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжсөн бол эмэгтэйчүүдийн аварга АНУ-ын теннисчин Коко Гауфф гуравдугаар тойрогт тэмцээнээ өндөрлүүлсэн байна.