Израил Улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Улаанбаатар //. Боловсролын сайд Л.Энх-Амгалан Израил Улсаас БНХАУ-д суугаа бөгөөд Монгол Улсыг хавсран хариуцдаг Элчин сайдын яамны Дэд тэргүүн Шир Гидеон Мизрахитай уулзаж, боловсрол болон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр хоёр тал хөдөө аж ахуйн чиглэлээр их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэнийг Боловсролын яам мэдээлэв. Израил Улсаас хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр богино хугацааны сургалт зохион байгуулах боломжтой гэдгээ илэрхийлэв.

Монгол Улсын хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа 10 оюутанд жил бүр 11 сарын хугацаатай, цалинтай үйлдвэрийн дадлагад хамрагдах, Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагийн /МАШАВ/ олон улсын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах боломжтойг онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн