Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

КИЕВ, 2026 оны зургаадугаар сарын 1 /Reuters/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын стратегийн байр суурь сайжирч байгааг харгалзан өвөл эхлэхээс өмнө ОХУ-тай энхийг тогтоох хэлэлцээг урагшлуулахыг хүсэж байгаагаа ням гарагт цацагдсан ярилцлагадаа илэрхийлжээ.

“Одоо бидэнд өвөл болох хүртэл багахан хугацаа байна. Тиймээс өвлийн улирал эхлэхээс урьтаж бид уулзаж ярилцах дипломат арга замыг олох шаардлагатай” гэж В.Зеленский хэлсэн байна.


Тэрбээр хэлэхдээ, Европын орнуудын дэмжлэгтэйгээр хэлэлцээг зохион байгуулах эсвэл ОХУ-тай хоёр талын яриа хэлэлцээ хийх боломж байгааг дурдсан хэдий ч Оросын эсрэг авах хориг арга хэмжээг улам чангатгах шаардлагатай гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ.


“Европ тивийг баллистик пуужингаас хамгаалах өөрсдийн гэсэн системтэй болох хүртэл бидэнд АНУ-ын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна” гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн