A special gazebo was installed at Pyongyang’s Kim Il Sung Square for Kim Jong Un’s summit with his Belarusian counterpart in March | Image: KCNA (March 26, 2026)
Хойд солонгосчууд Хятадын дарга Ши Жиньпинийг хүлээн авахад бэлтгэж буйг хиймэл дагуулын зургаар баталгаажуулжээ. Шинжээчдийн үзэж буйгаар Пёньяны төв талбайд сүр дуулиантай ёслол зохион байгуулж, Ши Жиньпинийг угтан авах бололтой.
Ши Жиньпин энэ сарын сүүлээр юм уу, ирэх сарын эхээр Хойд Солонгост айлчилна гэх мэдээллийг томоохон хэвлэлүүд мэдээлэх болсон билээ.
Хиймэл дагуулын зургаас харахад, Пёньяны олон улсын нисэх буудлыг гадаадын онгоц ирж зогсоход бэлтгэн, зай талбайг нь чөлөөлжээ. Өмнө нь Орос, Хятадын төлөөлөгчид айлчлахад ийм байдлаар бэлдэж байсан аж.
Үүний зэрэгцээ энэ долоо хоногийн эхээр Сингапурын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр авсан бичлэг болон хиймэл дагуулын зургуудыг харахад, Ким Ил Суны талбайд өмнө нь гадаадын төрийн тэргүүнүүдийг угтан авах ёслолд зориулан барьж байсантай төстэй байгууламж баригдаж эхэлжээ. Сингапурын Гадаад хэргийн сайдын авсан бичлэг нь тавдугаар сарын 26-ных бөгөөд талбайн ойролцоо өндөр хашаа, зөөврийн кран гэх мэт зүйлийг байрлуулсан байгааг харуулжээ.
Хэрвээ Ши Жиньпин үнэхээр айлчилбал түүнийг угтан авах ёслол Путины айлчлалтай төстэй байх болов уу. Беларусийн удирдагч Александр Лукашенко Хойд Солонгост айлчилсан. Гэхдээ түүнийг угтан авах ёслолын цар хүрээ арай даруухан байсан аж.