Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд оролцохоо 60 гаруй улс батлаад байна гэж Киргизийн Соёлын сайд Мирбек Мамбеталиев мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, наадмын урилгыг нийт 100 улсад илгээсэн бөгөөд одоогийн байдлаар тэдгээрийн талаас илүү нь оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна. Оролцогчдын бүртгэл долдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд эцсийн байдлаар 95 орчим улсын тамирчид ирж оролцоно гэж таамаглаж байгаагаа мөн онцолжээ.
Киргизийн тал дараагийн Дэлхийн нүүдэлчдийн спортын наадмыг зохион байгуулах асуудлаар гурван өөр улстай хэлэлцээ хийж байгаа аж.
Дэлхийн нүүдэлчдийн спортын наадам нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ жилийн наадам наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд Киргиз улсад болно. Наадамд ойролцоогоор 3000 орчим тамирчин оролцож, үндэсний уламжлалт 43 төрлийн спортоор өрсөлдөх юм. Энэхүү наадам анх 2014 онд Киргизийн санаачилгаар мөн тус улсад зохион байгуулагдаж байсан. Тухайн үед Орос, Азербайжан, Австри, Афганистан, Беларусь, Бразил, Герман, Казахстан, Киргиз, Литва, Монгол, АНУ, Тажикистан, Туркменистан, Турк, Узбекистан, Франц, Швед, Өмнөд Солонгос зэрэг нийт 19 улсын баг тамирчид оролцож байжээ.