Оросын дрон Румынд орон сууцны барилга дээр унажээ

Оросын дрон Румыны зүүн хэсэгт орон сууцны барилга онож, хоёр хүн гэмтэж бэртжээ. Румыны Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, дроныг тус улсын орон зайд радараар мөрдөж байсан бөгөөд өнөөдөр Галац дахь нэгэн барилгын дээвэрт осолдсон нь энэ юм. Энэхүү дрон нь Украин руу шөнийн турш хийсэн довтолгооны нэг хэсэг байжээ. Галац нь Молдав болон Украинтай хиллэдэг бөгөөд Дунай мөрний эрэгт оршдог.

Румыны Гадаад хэргийн яам энэ ослыг дайныг ноцтой бөгөөд хариуцлагагүйгээр тэлж буй үйлдэл гэж нэрлээд, шаардлагатай дипломат хариу арга хэмжээг авна гэж мэдэгдэв. Мөн Румынд дрон эсэргүүцэх систем шилжүүлэх ажлыг хурдасгахыг НАТО-оос хүснэ гэлээ.

Румыны цэргийнхэн хоёр “F-16” онгоц болон нэг нисдэг тэрэг хөөргөж, оршин суугчдад анхааруулга хүргүүлжээ.

Дашрамд дурдахад, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн мэдэгдсэнээр энэ оны эхний дөрвөн сард Орос, Украины дайнд амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо өмнөх гурван жилээс илүү гарсан аж. Иймд илүү идэвхтэй дипломат ажиллагаа явуулах, нөхцөл байдлыг нэн даруй намжаах, бүрэн бөгөөд ямар ч болзолгүй гал зогсоохыг уриалжээ. Мөн халдлагууд эрчимжиж, даамжирч байгаагаас болоод урьдчилан мэдэх боломжгүй, санаандгүй үр дагавар гарч болзошгүйг сануулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн