ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын генерал олон удаа буудуулжээ

ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев нийслэл Москва хотод хэд хэдэн удаа буудуулж, шархаджээ. Москвагийн баруун хойд захад байрлах орон сууцны хороололд энэ хэрэг гарсан байна. Алексеевийг халдлагын дараа тэр даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тодорхойгүй байна.

Тэрбээр Цэргийн тагнуулын газарт дээрээсээ хоёрт бичигддэг генерал. Оросын Цэргийн тагнуулын газрыг 2018 онд Их Британийн Салисбери хотод болсон халдлагын ард байсан гэж буруутгасны дараа Европын холбоо болон Их Британи улс түүнд хориг арга хэмжээ авсан байдаг.

Алексеев Украины дайнд чухал үүрэг гүйцэтгэж байсан удаатай. Тэрбээр 2022 онд Мариуполийн бүслэлтийн үеэр Орос, Украины хэлэлцээрт оролцож байжээ. Мөн Вагнерын тэргүүн агсан Евгений Пригожинтой хэлэлцээ хийлгэхээр Кремль түүнийг илгээж байсан удаатай.

Баасан гаригийн /2026.02.06/ өглөө болсон халдлагын ард хэн байгаа нь тодорхойгүй ч Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украиныг буруутгажээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн