Т.Свифтийн тоглолтын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөсөн этгээдэд 15 жилийн хорих ял оноожээ

ВИЕНЕР-НОЙШТАДТ, 2026 оны тавдугаар сарын 29 /Reuters/. Австрийн нийслэл Вена хотод 2024 онд болсон Америкийн поп дуучин Тейлор Свифтийн тоглолтын үеэр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 21 настай этгээдэд Австрийн шүүх пүрэв гарагт 15 жилийн хорих ял оноолоо.Түүнийг мөн терроризмтой холбоотой хэд хэдэн хэрэгт буруутайд тооцсон байна.


Австрийн иргэн Беран А. гэгч нь террорист халдлага төлөвлөсөн гэдгээ шүүхийн өмнө хүлээсэн бөгөөд уг гэмт хэрэгт дээд тал нь 20 жилийн хорих ял оноодог ажээ.


Мөрдөн шалгалтаар тэрбээр пулемёт, гар бөмбөг зэрэг зэвсгийг хууль бусаар худалдан авахыг завдсан ч бүтэлгүйтсэн нь тогтоогджээ. Мөн “Ээжийнхээ гал тогоонд бөмбөг хий” нэртэй “Исламын улс” бүлэглэлийн зааварчилгааны бичлэгийг үзэж байгаад триацетон трипероксид гэдэг бодисоор бага хэмжээний тэсрэх бодис хийсэн байна.


Өнгөрсөн сард болсон шүүх хурлын үеэр Беран А мэдүүлэг өгөхдөө 2024 оны гуравдугаар сард Дубай хотод хүн хутгалах зорилгоор хохирогч хайж гудамжаар хэсүүчилж явсан боловч дайралт хийх гэж оролдох үедээ сандралд орж больсон хэмээн ярьсан байна.

Мөн уг хэрэгт холбогдсон Арда К гэгчийг бүх зүйл ангиар гэм буруутайд тооцож, шүүгчид санал нэгтэйгээр 12 жилийн хорих ял оноожээ.


Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн