Тони Блэйрийн шүүмжлэлийг К.Стармер няцаав

ЛОНДОН, 2026 оны тавдугаар сарын 29 /Reuters/. Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер пүрэв гарагт өөрийн Засгийн газрын бодлогыг хамгаалж, Хөдөлмөрийн намын хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан Тони Блэйрийн шүүмжлэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.

1997-2007 онд Их Британийг удирдаж, Хөдөлмөрийн намыг гурван удаагийн сонгуульд ялалтад хүргэсэн Т.Блэйр энэ долоо хоногт 5000 гаруй үгтэй нийтлэлдээ Засгийн газрыг бодлогын алдаа гаргаж байна хэмээн шүүмжилж, намын нэр хүнд унаж буй нөхцөлд хувь хүмүүсээс илүү бодлогын шийдвэрт анхаарахыг уриалсан юм.


Харин К.Стармер сэтгүүлчдэд ярихдаа, “Бодлого, үзэл санааны хэлэлцүүлгийг би дэмждэг. Гэхдээ бидний өвлөж авсан нөхцөл байдлыг харгалзан үзвэл энэ Засгийн газрын сонгосон бодлого зөв байсан гэдэгтэй би итгэлтэй байна” гэжээ.


Тэрбээр Европын Холбоотой харилцаагаа сайжруулсан, эдийн засгийг тогтворжуулсан, эрүүл мэндийн үйлчилгээний хүлээлгийн хугацааг багасгасан зэрэг нь засгийн газрын гол амжилт хэмээн онцолсон байна.


Энэ сарын эхээр болсон орон нутгийн сонгууль болон Шотланд, Уэльсийн ассамблейн сонгуулиудад Хөдөлмөрийн нам тааруухан оролцсоны дараа тус намаас парламентад сонгогдсон зарим хууль тогтоогч К.Стармерыг огцрохыг шаардаж эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн