Элчин сайд Г.Байгалмаа Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд С.В.Лукашевичид Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг энэ сарын 26-нд гардуулав.

Уулзалтын эхэнд Беларусь Улсын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд С.В.Лукашевич Элчин сайд Г.Байгалмаад үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Талууд Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж буйг онцолж, цаашид харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө байгааг илэрхийлэв.

Түүнчлэн ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцож, бэлтгэл ажлыг сайтар ханган, амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар тохиров гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн