Мэргэжлийн сүмогийн Нацү башё өчигдөр/2026.05.24/ өндөрлөлөө. Энэ удаагийн башёд ёкозүна цолтнууд бэртлийн улмаас барилдаагүй учир бусад бөхчүүдэд боломж гарч ирсэн. Ялангуяа дараагийн ёкозүна цолонд горилж буй озэки Киришима Б.Лхагвасүрэнг түрүүлэх байх гэж сүмо сонирхогчид харж байв. Түүний хувьд ч башёг сайн эхлүүлж, тэргүүлж явсан.
Харамсалтай нь, башёгийн 14 дэх өдөр буюу өнгөрсөн Бямба гаригт Киришима залуу бөх Хакүнофүжид өвдөг шороодож, араасаа нэхэж буй бөхчүүдэд боломж олгосон. Башёгийн сүүлийн өдөр Киришима болон комүсүби Вакатакакагэ нар учраа өрсөлдөгчдөө давж, хоёул ижил 12 даваа, гурван унаатай байсан учир түрүү бөхийн төлөөх нэмэлт барилдаан хийх болсон.
Улмаар башёгийн аваргын төлөөх нэмэлт барилдаанд комүсүби Вакатакакагэ давж, Нацү башёд түрүүллээ.
Хоёр дахь удаагаа дээд зиндаанд түрүүлсэн Хакүнофүжи “Бид өдөр бүр бэлтгэлээ хийж байсан. Зөвхөн бяр чадлаа биш толгойгоо ашиглаж, өрсөлдөөнд үлдэхийг хүсч байлаа. Би 15 өдөр бүхнээ гаргалаа” гэв.
