“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн 5 км-т гүйгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс эрс өсөж, 23 мянган гүйгч гараанаас гарлаа.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй гүйгч, тамирчид оролцож байна.