“Улаанбаатар марафон-2026” эхэллээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт эхэллээ.

Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор гарааны аюулгүй байдал, замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зөв зохицуулах үүднээс марафон дараах цагийн хуваарийн дагуу зохион байгуулна. Тухайлбал, бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас гарах бол хагас марафон 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт эхэлнэ. Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас гарах бөгөөд 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт эхлэхээр товлогджээ. Мөн тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй оролцогчдын 1.5 км-ийн төрөл 15:30 цагт МУИС-ийн урдаас гарах юм. Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны харалдаа замаас, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын харалдаа замаас тус тус гараагаа эхлүүлнэ.

Зохион байгуулагчид оролцогчдыг гарааны бүсэд дор хаяж 30-60 минутын өмнө ирж, энгэрийн дугаар, чип болон ангиллын мэдээллээ урьдчилан шалгахыг зөвлөж байна.

“Улаанбаатар марафон-2026” эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн