Трамп: Такаичи хүчирхэг, ухаалаг удирдагч гэдгээ хэдийнэ баталсан

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ням гаригт /2026.02.08/ болох Японы парламентын сонгуулийн өмнө Санаэ Такаичик дэмжиж байгаагаа илэрхийлээ. Мөн тэрбээр Такаичиг гуравдугаар сарын 19-нд Цагаан ордонд айлчлахыг урив.

Трамп гадаадын улсуудын сонгуулийн өмнө хэн нэгнийг тусгайлан дэмжих нь ховор. Гэвч тэр энэ удаад өөрийгөө эвдэж, Ням гаригт болох сонгуулийг Японы ирээдүйд нэн чухал гэж нэрлэв. Мөн Такаичиг хүчтэй, ухаалаг удирдагч гэдгээ хэдийнэ баталсан гэж магтжээ.

Трамп, Такаичи нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уулзахдаа АНУ дахь айлчлахын тухай ярилцсан. Улмаар он гарсны дараа утсаар ярьж, хавар уулзах тухайгаа баталгаажуулаад байжээ.

Гуравдугаар сард болох айлчлал Вашингтоны жил бүр зохион байгуулдаг интоорын цэцгийн баяртай давхцах юм. Тодруулбал, энэ жилийн интоорын цэцгийн баярыг гуравдугаар сарын 20-нд товложээ. Япон улс 1912 онд АНУ-д интоорын мод анх бэлэглэснээс хойш энэ өдрийг онцлон тэмдэглэх болсон. АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулж энэ жил 250 интоорын модыг нэмэлтээр хандивлана гэж Такаичи өнгөрсөн онд мэдэгдсэн билээ.

Такаичиг ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гарын шавь хэмээн Трамп албан тушаалд томилогдсон цагаас нь дэмжсээр иржээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн