“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК энэ сарын 15-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл халуун усыг хэсэгчилсэн байдлаар зарим байршилд түр хязгаарлана.
Энэ удаад тавдугаар сарын 28-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд эхний ээлжид дараах байршил халуун ус хязгаарлахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Тодруулбал, “БӨҮР”, “Говь-2” орчим, Вива сити, “Шинэ Яармаг” хороолол, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, нийслэлийн захиргааны “Хангарьд” ордон, “БҮК” орчим, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Хүннү 2222”, “Рапид”, “Ирээдүй” хороолол, “120 мянгат”, “Зайсан”, 19 дүгээр хороолол, Туул голын хөвөө, Арьс ширний үйлдвэрийн район орчим халуун ус тасална. Энэ нь жил бүрийн тавдугаар сараас нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийдэг засвар, шинэчлэлтэй холбоотой ажээ.
