Хөл бөмбөгийн ДАШТ-1986

Тавдугаар сар 20, 2026
Хөл бөмбөгийн ДАШТ-1986

Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна. 

Хөл бөмбөгийн ДАШТ-1986

Хөл бөмбөгийн ДАШТ-19861986 оны хөл бөмбөгийн  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Мексикийн 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 29-ний өдрүүдэд болсон билээ.

Уг тэмцээнийг Колумбид зохион байгуулахаар шийдвэрлээд байсан боловч 1978 оны ДАШТ-ий нэгэн адилаар 24 баг оролцох болсон тул Колумбийн эрх баригчид (эдийн засаг болон дэд бүтцийн шалтгаанаар) татгалзсан тул Мексик, Канад, АНУ дэлхийн аваргын тэмцээнийг зохион явуулах эрхийн төлөө өрсөлдөж, Мексик улс түүхэндээ ДАШТ-ийг хоёр дахь удаагаа хүлээн авах хүндтэй үүргийг хүлээсэн юм. Энэ удаагийн ДАШТ-ий онцлог нь: 

  • 24 багийг 6 хэсэгт хувааж, хэсэг бүрээс эхний 2 байрт шалгарсан багуудыг шууд хасагдах шатанд шалгаруулсан.
  • Мөн хэсэгтээ 3 дугаар байр эзэлсэн багуудаас хамгийн өндөр оноо авсан 4 багийг нэмж шалгаруулснаар нийт 16 баг хасагдах шатны тоглолтод өрсөлдөх шинэ хэлбэрийг нэвтрүүлсэнд оршино.

Тус ДАШТ-д Канад, Ирак, Данийн багууд анх удаа оролцсон бол Нидерланд, Югослав, Перу, Чехсловакийн багууд өнжжээ.

1986 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Мехико хотын алдарт “Ацтеко” цэнгэлдэх хүрээлэнд болсон шувтаргын тоглолтод Аргентины баг ХБНГУ-ын багийг 3:2-оор хожиж, дэлхийн аваргын цомыг хоёр дахь удаагаа хүртсэн юм. 

Энэ удаагийн ДАШТ-ий сонирхолтой баримтуудыг дурдвал:

  • Англи, Аргентины 1/4 шигшээ тоглолтын үеэр алдарт хөл бөмбөгчин Марадона мөргөж гоол хийх үедээ бөмбөгөнд гараа хүргэсэн боловч гоолыг тооцсон нь түүхэнд домог болон үлдсэн юм. Хожим Марадона гараараа гоол хийснээ хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө гарыг “Бурханы мутар” хэмээн нэрлэжээ. 
  • “Мексик-1986” ДАШТ-ий албан ёсны бэлгэ тэмдэг нь үндэсний хувцас, “саbroad” малгай өмссөн “Пике” нэртэй чинжүүний дүрс байв.
  • ДАШТ-ий шувтаргын тоглолтын дараа Марадона “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн боловч харамсалтай нь 1989 онд Неаполь дахь гэрээсээ хулгайд алджээ.
  • Бельгийн шигшээ баг ЗХУ-ын багийг 4:3-аар буулган авсан хасагдах шатны эхний тоглолтод Бельгийн хоёр гоол цэвэр отон тоглолтоос орсныг Шведийн шүүгч Эрик Фредрикссон тооцсон гэж үздэг. 
  • Францын хөл бөмбөгчин Мишель Платини ид гялалзаж байсан үед францчууд Бразилын багийг ялаад хагас шигшээд 4 жилийн өмнөх түүх давтагдаж ХБНГУ-ын багт хожигдсон юм.

1986 оны ДАШТ-ий мэргэн буучаар 6 гоол оруулсан Английн хөл бөмбөгчин Харри Линекер тодорсон билээ.

Хөл бөмбөгийн ДАШТ-1986

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн