“Donk” цомын цангаагаа тайлж, “NaVi” Америкт түрүүлэв

Цахим спортын “CS2” төрлийн энэ оны хоёр томоохон тэмцээний хугацаа давхцаж, багууд хуваагдав. Казахстанд “PGL Astana 2026” болж, “Spirit” түрүүлсэн бол АНУ-д болсон “IEM Atlanta”-д “NaVi” аварга болжээ.

“Spirit” Астанад аваргаа хамгаалав. Өнгөрсөн жилийн энэ тэмцээний аваргууд энэ удаад “Falcons”-той финалд таарч, ядах юмгүй 3-0 гэсэн харьцаатай буулган авчээ. Багийн ахлагчаараа “karrigan”-ийг авчирсан ч бэлтгэл тааруу байгаа нь харагдаж, “donk”-ийг дийлсэнгүй. Финалд “donk”-оос гадна “tN1R” сайн буудсан.

“Falcons” баг “m0NESY”-ийн эрин үед зургаан тэмцээний дэд аваргаар тодорлоо. Хэзээ түрүүлэх вэ гэдэг асуулт хэвээр үлдэв.

"Donk" цомын цангаагаа тайлж, "NaVi" Америкт түрүүлэв

Нөгөө талд “donk” тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч” буюу “MVP”-ээр тодорчээ. Энэ нь түүний мэргэжлийн замналын 11 дэх шагнал болов. Дөнгөж 19 настай тэрбээр “MVP” авсан тоогоороо “NiKo”, “GeT_RiGhT” гэсэн домгуудыг гүйцэв.

Харин Америкт “NaVi” зогсоох баг байсангүй. “Vitality”-г хассан тэд финалд “GamerLegion”-ийг 3-0 гэсэн харьцаатай хожжээ. Тэмцээний “MVP”-ээр “w0nderful” тодорсон аж.

“W0nderful” анхныхаа “MVP” шагналаа авчээ. Тэрбээр тэмцээний дараа ярихдаа “Өөрийгөө нэг л өдөр MVP шагнал авна гэдгийг мэдэж байсан” гэв. 

"Donk" цомын цангаагаа тайлж, "NaVi" Америкт түрүүлэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн