ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх Мягмар гаригт (2026.05.19) БНХАУ-д хоёр өдрийн айлчлал хийхээр болсон талаар Кремль мэдэгдлээ. Айлчлалын үеэр Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийж, Украин болон Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын асуудлаар хэлэлцэнэ гэж мэдээлжээ. Энэхүү уулзалт нь Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай энэ долоо хоногт уулзсаны дараа болж буйгаараа онцлог юм.
Мөн энэ жил ОХУ, БНХАУ-ын Найрсаг хөршийн болон хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан айлчлалыг зохион байгуулж байгаа гэж Кремль мэдэгдсэн байна.
Путин айлчлалынхаа үеэр БНХАУ-ын ерөнхий сайд Ли Цянтай уулзаж, худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх аж. Украины дайнд холбоотой их хэмжээний цэргийн зардал ОХУ-ын эдийн засгийг дэмжиж байгаа ч инфляц болон өндөр хүүгийн улмаас сүүлийн үед өсөлт нь саарах болсон байна. Олон улсын валютын сангийн тооцоолсноор ОХУ-ын эдийн засаг энэ онд ердөө 1.1 хувиар өсөх төлөвтэй байна. Шинжээчдийн үзэж буйгаар Путин энэ удаагийн айлчлалаар дамжуулан БНХАУ-тай эдийн засгийн харилцаагаа улам бэхжүүлж, эдийн засгийн удаашралыг даван туулахыг зорьж байгаа аж.