Милан Кортина 2026
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.
Милан Кортина 2026 өвлийн олимпын нээлтийн ёслолын үйл ажиллагаа Монголын цагаар өнөөдөр/2026.02.06/ шөнө буюу Бямба гаригт шилжих шөнө 03:00 цагаас эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагаанд Италийн алдарт тенор Андреа Бочелли ая дуугаа өргөх юм. Түүний хувьд 20 жилийн өмнө Турин 2006 өвлийн олимпод дуулж байлаа.
Хөгжим бол цаг хугацааг зогсоох хүчтэй, мөч бүрийг мартагдашгүй болгох шидтэй.
Андреа Бочелли ярихдаа “Олимпын нээлтэд дуулна гэдэг агуу хүндлэл, сэтгэл хөдөлгөм үйл явдал. Ялангуяа над шиг спортод хайртай хүнд” гэжээ.
Тэрбээр Турин 2006 өвлийн олимпын хаалтад “Because We Believe (Ama Credi E Vai)” дуугаа дуулж байв.
Анх олимпод дуулсан талаараа Бочелли “Би 2006 оны олимпын хаалтыг санаж байна. Цэнгэлдэх дүүрэн хүнтэй, гайхалтай сэтгэл хөдөлгөм, хайр татам үзэгчид, олимпын наадам л бүрдүүлж чадах уур амьсгал.
Залуудаа би олон гайхалтай дуучдын дуулах ур чадвараас сурахыг хичээдэг байлаа. Нэг л өдөр тэдэн шиг дуулахыг мөрөөддөг байв. Хотын төв талбайд дуулахаас илүүг хүсдэггүй тийм л байв. Гэхдээ өөрийгөө тийм гайхалтай тайзан дээр байгааг мэдрэх гайхалтай сэтгэл хөдөлгөм, агуу хүндлэл байсан” гэлээ.
Бочеллигийн хамтаар Мэйрая Кэри, Лаура Паусини нар нээлтийн ёслол үзүүлбэрээ толилуулна.