“Лос Анжелес-2028” олимпын наадамд бэлтгэх Ажлын хэсэг байгуулна

МҮОХ-ны удирдлагууд өчигдөр “Лос Анжелес 2028” олимпын наадамд оролцох эрх авахаар баг тамирчдаа бэлтгэж буй 27 спорт холбооны төлөөлөл, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид, Монголын багийн ахлагч болон БТСУХ-той хамтарсан уулзалтыг “Олимпик хаус”-т зохион байгуулав.

Уулзалтын үеэр МҮОХ-ноос “Лос Анжелес-2028” олимпын наадмын онцлох мэдээлэл, зохион байгуулалтын онцлог, бэлтгэл ажлын талаар танилцуулж, мөн Узбекистан, Энэтхэг зэрэг орны олимпын наадамд хэрхэн системтэй бэлтгэж буй туршлага, бодлогын талаар мэдээлэл өгсөн байна. Мөн спорт холбоодын цаашдын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, төр засгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олимпын наадамд бэлтгэх Үндэсний хороо байгуулах талаар санал солилцов. Түүнчлэн “Лос Анжелес-2028” олимпын наадам хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх төсөв, төлөвлөгөөг спорт холбоодын санал, хэрэгцээнд үндэслэн боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Энэхүү уулзалт нь олимпын цикл дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, спорт холбоодын оролцоог нэмэгдүүлэх, олимпын бэлтгэлийг нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд “Лос Анжелес-2028” наадамд Монголын баг тамирчдын амжилтыг ахиулахад хамтран ажиллах зорилготой аж.

“Лос Анжелес-2028” зуны XXXIV наадмыг 2028 оны долоодугаар сарын 14-30-нд спортын 36 төрлөөр зохион байгуулах бөгөөд 11 мянга гаруй тамирчин 353 багц медалийн төлөө өрсөлдөнө.

“Лос Анжелес-2028” олимпын наадамд бэлтгэх Ажлын хэсэг байгуулна

“Лос Анжелес-2028” олимпын наадамд бэлтгэх Ажлын хэсэг байгуулна

“Лос Анжелес-2028” олимпын наадамд бэлтгэх Ажлын хэсэг байгуулна

“Лос Анжелес-2028” олимпын наадамд бэлтгэх Ажлын хэсэг байгуулна

“Лос Анжелес-2028” олимпын наадамд бэлтгэх Ажлын хэсэг байгуулна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн