Японы бобслейн холбооны тэргүүн Солонгосын эсрэг доромж үг хэлснээ хүлээн зөвшөөрчээ

Японы бобслейн холбооны тэргүүн Такахиро Китано Солонгосын эсрэг доромж үг агуулсан байж боломгүй мэдэгдэл хийснээ хүлээн зөвшөөрч, уучлал хүсчээ. Холбооны алдаанаас болж Японы хоёр хүний босблейн баг Милан Кортина 2026 өвлийн олимод оролцох эрх авч чадаагүй. Энэ асуудалтай холбоотой дотоод шалгалтын үеэр тэр энэ үгийг хэлсэн байна.

Албаны хүн зохион байгуулалтыг сайжруулж, тамирчдыг дэмжих тухай санал гаргахад Китано хариуд нь япон хэлээр “baka ya chon demo dekiru” буюу “Ийм юмыг тэнэг хүн ч хийж чадна, солонгос хүн ч чадна” гэж хэлжээ. “Chon” гэдэг нь Солонгосын эсрэг доромж утгатай үг юм.

Тэрбээр алдаагаа хүлээн зөвшөөрөхдөө “Дотоод шалгалтын явцад биеэ барьж чадаагүй минь үнэн. Олон нийтийн спортын байгууллагыг удирдах үүрэг хүлээсэн хүний хувьд ийм үг хэрэглэх нь огт байж боломгүй зүйл. Хэлсэн үгэндээ гүнээ харамсаж байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн