Scrunk: Senzu бол аваргын сэтгэлгээтэй, ялахыг хүсдэг нэгэн

Өнөө цагийн Монголын төдийгүй дэлхийн шилдэг “CS2”-ийн тоглогч М.Азбаяр буюу “Senzu”-г нэгтгэсэн “BC.Game” орон нутгийн цагаар өчигдөр/2026.05.12/ “IEM Atlanta 2026” тэмцээний ээлжит тоглолтоо хийв. Тэдний өрсөлдөгч нь Украины “B8” байсан бөгөөд тус тоглолтод 2:0 гэсэн харьцаатай “B8” хожсоноор “BC.Game” баг хасагджээ.

“BC.Game” баг одоогийн бүрэлдэхүүнээрээ ердөө таван хоног бэлтгэл хийн энэ тэмцээнд оролцжээ. Тэд саяхан багтаа салхи оруулж, “aragornN” болон “MUTiRiS” нарыг явуулж, “Senzu”-г авчирсан. Мөн туслах дасгалжуулагч “Scrunk”-ийг тоглогч болгосон юм.

Харамсалтай нь, “Vitality” болон “B8” багуудад дараалан хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ.

Scrunk: Senzu бол аваргын сэтгэлгээтэй, ялахыг хүсдэг нэгэн

Тоглолтын дараа “Scrunk” багийнхаа шинэ тоглогч “Senzu”-ийн талаар ярихдаа “Гайхалтай байлаа. Тэр багт ирлээ. Сайхан найрсаг, маш даруухан залуу. Сайн тоглохыг ч эрмэлздэг. Тэр бол аваргын сэтгэлгээтэй, ялахыг хүсдэг. Түүний талаар сайн зүйлс л ярина” гэжээ.

Харин багийнхаа талаар ярихдаа “Ийм бүрэлдэхүүнтэй багаас юу хүлээх юм бэ? Бид өөрсдөө ч юу хүлээхээ мэдэхгүй байна. Би л гэхэд жилийн дараа эргэн тоглож байна. Ялангуяа ийм хэмжээний тоглогчидтой анх удаагаа тоглож байна. Би өмнө нь хоёрдугаар түвшний багуудад л тоглож байсан. Тэнд л бол ганц хүн л тоглолтыг эргүүлдэг байлаа. Одоо ‘S1mple’ эсвэл “electroNic”-т юу хийхийг нь заах шаардлагагүй шүү дээ. Үнэндээ би багаасаа их зүйл хүлээхгүй байгаа. Гэхдээ ялахыг хүсэж, плей-оффд шалгармаар байна. ‘Senzu’ болон ‘S1mple’-тэй байхад үүнийг хийх юм шиг л санагдсан. Ийм тоглогчид багт чинь байхад аль болох хол явахыг л хүснэ” гэлээ.

“BC.Game” багийн дараагийн тэмцээн нь энэ сарын 20-нд Шанхайд эхлэх Азийн аварга. Тэдний эхний өрсөлдөгч нь “Falcons” байх болно.

Scrunk: Senzu бол аваргын сэтгэлгээтэй, ялахыг хүсдэг нэгэн

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн