ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 20. /ТАСС/. Чеченьд төрсөн бөгөөд өдгөө АНЭУ-ын нэрийн өмнөөс тулалдаж буй Хамзат Чимаев Америкийн тулаанч Шон Стриклендэд ялагдсанаар Холимог тулааны холбооны /UFC/ дунд жинд аварга цолоо хамгаалж чадсангүй.
Тус холбооны UFC 328 тэмцээн өчигдөр АНУ-ын Нью-Жерси муж улсын Ньюарк хотод боллоо. Шүүгчдийн олонхийн шийдвэрээр Стриклендэд ялалтыг өгсөн байна. Ингэснээр өдгөө 32 настай Чимаев холимог тулааны төрөлд анх удаа ялагдал хүлээлээ. Тэрбээр 15 ялаад байсан юм. Өнгөрсөн оны 8 дугаар сард Чимаев ӨАБНУ-ын тулаанч Дрикус дю Плессиг ялснаар аварга цол хүртсэн ба дараа нь бүсээ хамгаалжээ.
Америкийн тамирчин 35 настай Ш.Стрикленд 31 удаа ялж, 7 удаа ялагдаад байна. Тэрбээр хоёр дахь удаагаа UFC-ийн дунд жинд аваргалж байгаа нь энэ бөгөөд өмнө нь 2023 оны 9 дүгээр сард Шинэ Зеландын тамирчин Исраэл Адесаньяг ялснаар анх удаа аваргын бүсийг зүүсэн юм. 2024 оны нэгдүгээр сард цолоо хамгаалах тулаан хийхдээ дю Плессид ялагдсан байна. Үүний дараа 2025 оны хоёрдугаар сард даагаа нэхэх тулаанд дахин ялагджээ.
UFC холбооны тэргүүн Дэйн Уайт хэвлэлийн хурлын үеэр ярьснаар бол, Чимаев хагас хүнд жинд хүч үзэх бодолтой байгаагаа түүнд хэлсэн байна. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд асуудлыг хэлэлцэх ажээ.