Ихэнх нутгаар багавтар үүлтэй

, 2026 оны тавдугаар сарын 7Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар дулаарч Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +14+19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24+29 градус, бусад нутгаар +18+23 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. дулаарч +16+18 градус дулаан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн