Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг идэвхтэй үргэлжлүүлж байна

Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай мэдээлэв.

Оюутолгой төслийн менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг багасгах, засаглалыг сайжруулах хэлэлцээр хийх Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахалж байгаа юм. Тэрбээр “Хэлэлцээг маш эрчимтэй, бодит үр дүнтэй хийж байна. Нэгдүгээрт, бид зээлийн хүүгийн хэлэлцээрийг хэлэлцэх долоон жилийн түгжээг тайлсан. Хоёрдугаарт, хэлэлцээрийг заавал үр дүнд хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцсон. Гуравдугаарт, зээлийн хүү, менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцсэн, үр дүнтэй байдлаар шийднэ. “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг энэ сарын 12-нд Улаанбаатарт ирнэ” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн