Ойрхи дорнодын мөргөлдөөний улмаас дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж эхэлсэн. Япон улс энэ тасалдлаас хойш анх удаа Оросын түүхий газрын тосыг худалдаж авлаа.
Тус улс Орос, Украины дайнаас хойш Москвагаас бараг газрын тос худалдаж аваагүй. Зөвхөн үе үе багахан хэмжээгээр л худалдаж авч байсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн зун авчээ. Гэвч Ормузын хоолой хаагдсанаар сонголт багасч, Япон бусад улсын нэгэн адил эрчим хүчний өөр эх үүсвэр хайж эхэлсэн.
Японы газрын тос боловсруулах “Taiyo Oil” компани Оросын Алс дорнод дахь “Sakhalin-2” төслөөс нийлүүлэлтийг хүлээн авах төлөвтэй байна. Тус төслийн хяналтын багцыг Оросын “Gazprom эзэмшдэг” ч Японы “Mitsui” болон “Mitsubishi” компаниуд цөөн хувь эзэмшдэг.
Ихэнхдээ шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэдэг “Sakhalin-2” төслөөс газрын тос худалдахыг зөвшөөрсөн АНУ-ын онцгой зөвшөөрөл зургадугаар сард дуусна. Япон улс 2025 онд түүхий нефтийнхээ 94 хувийг Ойрхи Дорнодоос импортолж байсан. АНУ-ын онцгой зөвшөөрлийн дараа тус улс Оросын газрын тосыг худалдаж авах эсэхээ судалж үзнэ гэж мэдэгдэж байсан юм.