Өвөр Монголд Дархан аварга А.Сүхбат барилдаж байна

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Альшаа аймагт хүчит бөхийн барилдаан зохион байгуулагдаж байгаа аж. Тус барилдаан тавдугаар сарын 1-4-нд үргэлжлэх юм. Энэхүү барилдаанд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат урилгаар оролцож байгаа гэх мэдээлэл байна. Мөн Улсын заан М.Өсөхбаяр, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын арслан Э.Оюунболд нар оролцож байгаа аж. Монгол бөх судлалын олон улсын хуралд мөн тэд оролцож буй юм байна.

Дээрх арга хэмжээний үеэр “Баатарчууд хундагат” хэмээх 1024 шалбуур бөхийн Алтан бүсийн төлөөх барилдаан, 1024 зодогт бөхийн барилдаан, Монгол үндэсний бөхийн барилдаан мөн Монгол бөх судлалын олон улсын хурал, гурван өөр бөхийн барилдааны Гиннесийн тэмдэглэл зэрэг арга хэмжээ болж буй юм байна.

Шалбуур бөхийн барилдааны түрүү бөх 100 сая, үзүүр бөх  40 сая, их шөвөг 20 сая, дунд шөвөг 15 сая , бага шөвгийн 16 бөх 7,8 сая төгрөгийн мөнгөн урамшуулал авна. Харин Монгол бөхийн хувьд барилдааны түрүү бөх 25 сая, үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөх 10 сая төгрөгийн бай тус тус гардах ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн