Милан Кортина 2026
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.
Италийн Кортина д’Ампеццо хот 70 жилийн дараа дахин нэг удаа өвлийн олимпыг хүлээн авч байна. Тэртээ 1956 онд долоо дахь удаагийн өвлийн олимп тус хотод болж байсан бол энэ удаад 25 дахь олимп болох гэж буй.
Түүхэнд өвлийн олимпыг хоёр удаа хүлээн авсан дөрвөн хот бий. Тэд бол Сент Мориц (1928 ба 1948), Инсбрук (1964 ба 1976) and Лейк Плесид (1932 ба 1980), Кортина д’Ампеццо (1956 ба 2026).
1956 онтой харьцуулахад өдгөө олимпын спорт болон тамирчдын тоо бараг тав дахин нэмэгджээ.
Багц медалийн тоо
- 1956: 24
- 2026: 116
Оролцогч улс орон
- 1956: 32
- 2026: 93
Үргэлжлэх өдөр:
- 1956: 11
- 2026: 19
Энэ удаагийн олимпын наадам газар зүйн хувьд маш өргөн цар хүрээтэй, хол зайтай болж байгаа гэдгээрээ онцлогтой. Италийн хэд хэдэн бүс нутгийн хотуудад олимпын төрлүүд болох хуваарьтай. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри энэ байдлыг таашааж байгаагаа мэдэгджээ. Учир нь Итали улс зардал багатайгаар өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж байгаа нь шинэ соёлыг бүрдүүлж байгаа аж.
Өмнө нь олимп зохион байгуулагч орнууд хэт өндөр төсвөөр шинэ барилга байгууламж барьж, олимп дууссаны дараа ашиглалтын зардлыг нь төлж дийлэхгүй асуудал гарсан. Харин италичууд хот бүртээ байрлах барилга байгууламжаа ашиглаж байна. Ганц дутагдал нь хоорондын зай нь хол.
70 жилийн өмнө ашиглаж байсан барилга байгууламжаас ганц нь л энэ удаагийн олимпод оролцоно. Кортинагийн мөсөн цэнгэлдэх 1956 онд нээлтийн ёслолын арга хэмжээ, хоккейн тоглолтууд, уран гулгалтын тэмцээнийг хүлээн авч байсан бол энэ удаад шинэчлэгдэж, кёрлингийн тэмцээн зохион байгуулна.
