Хятадын нийслэл Бээжин хотод дрон худалдаалахыг хориглосон шинэ дүрэм Баасан гаригаас /2026.05.01/ эхлэн хэрэгжих гэж байна. Шинэ дүрмийн дагуу дрон болон дроны гол эд ангиудыг Бээжинд худалдахыг хориглохын зэрэгцээ түрээслэх ч боломжгүй болж байна. Дрон эзэмшигчид төхөөрөмжөө цагдаад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд нисгэхэд тусгай зөвшөөрөл шаардана.
Хятад улс сүүлийн жилүүдэд дронтой холбоотой зохицуулалтыг аажмаар чангатгасаар байна.
Дрон болон нисдэг такси нь нам дор газрын эдийн засгийн нэг хэсэг бөгөөд 2035 он гэхэд хоёр их наяд юань давсан орлого олох төлөвтэй байгаа Хятадын стратегийн тэргүүлэх чиглэл юм. Тус улсын зарим хотод дроныг хүнс хүргэлт, хөдөө аж ахуй, барилга байгууламж цэвэрлэхэд ашиглах нь түгээмэл болсон.
Хятад бол дэлхийн хамгийн том дрон үйлдвэрлэгч “DJI” зэрэг томоохон үйлдвэрлэгчийн өлгий нутаг. Эдгээр компаниуд дэлхийн дроны зах зээлийг ноёрхож болох ч шинэ дүрмээс харвал улс дотроо дрон нисгэх улам л төвөгтэй болж буй бололтой.
Ардын төлөөлөгчдийн хурлын ахлах албан тушаалтан Сюн Жинхуа аюулгүй байдал болон технологи, эдийн засгийн дэвшилийн хооронд тэнцвэртэй байдлыг хангах нь хамгийн чухлыг онцолжээ.