Ахмадын хорооноос дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит  софтволейболын тэмцээнийг зохион байгууллаа

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, Монгол генералуудын өдрийг угтаж Онцгой байдлын байгууллагын Ахмадын хорооноос дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит ахмадын софтволейболын тэмцээнийг “Аврагч” биеийн тамир-техник спорт хороонд зохион байгууллаа.

Тэмцээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын дэргэдэх Ахмадын хороо, зөвлөлийн нийт 16 багийн 100 гаруй тамирчин оролцож, 3 насны ангиллаар аваргуудаа тодруулсан юм.

Ахмадын хорооноос дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит  софтволейболын тэмцээнийг зохион байгууллаа

55-59 насны “А” ангиллын төрөлд тэргүүн байрт Улсын нөөцийн газрын ахмадын баг, дэд байрт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахмадын баг, гутгаар байрт СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн ахмадын баг шалгарсан бол 60-64 насны “B”  ангиллын төрөлд тэргүүн байрыг Улсын нөөцийн газрын ахмадын баг, дэд байрыг ОБЕГ-ын Ахмадын баг, гутгаар байрыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Ахмадын баг тус тус эзэллээ.

Ахмадын хорооноос дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит  софтволейболын тэмцээнийг зохион байгууллаа

Харин 65 наснаас дээш буюу “С” ангиллын төрөлд тэргүүн байрт ОБЕГ-ыэ харьяа Үндэсний аврах бригадын ахмадын баг, дэд байрт ОБЕГ-ын Ахмадын баг, гутгаар байрт Улсын нөөцийн газрын Ахмадын баг  шалгарсан юм. 

Ахмадын хорооноос дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит  софтволейболын тэмцээнийг зохион байгууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн