-Өнөөдөр болох үйл явдал-
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 //. Төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 64 жилийн ой тохиож байна.
09.30 цагт: “Төр, хувийн хэвшлийн түншлэл -Хөрөнгө оруулалтын боломж” 7 хоногийн үйл ажиллагааны нээлт Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болно.
11:30 цагт: Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын талаар Завхан аймгийн нутгийн зөвлөл болон хамтран зохион байгуулагчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын өмгөөлөгчдийн холбооноос үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
19:00 цагт: “Үлдэх Зориг” баримтат киноны нээлт Корпорейт Конвейшн центрт болно.
-С.Зориг агсны хөшөөнд гэр бүл, найз нөхөд болон АН, ИЗНН тэргүүтэй улс төрийн намууд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлнэ.
Үзэсгэлэн:
-Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Эх орончдын өдрөөр 130 дахь удаагийн Бостоны марафон болно.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.