Оросын заналхийлэлд Чех дипломат эсэргүүцэл илэрхийлэв

Чехийн Гадаад хэргийн яам Пүрэв гаригт /2026.04.16/ Москвагийн цэргийн заналхийлэлтэй холбоотойгоор Оросын Элчин сайдыг дуудаж уулзжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам үүний өмнөх өдөр Чех тэргүүтэй Европын 10 гаруй улсад хандан анхааруулга хүргүүлсэн. Тодруулбал, Европын орнууд Украинд зориулсан довтолгооны дроны үйлдвэрлэл, нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр тохирсон нь өөрсдийгөө дайнд татан оролцуулж байгаа хэрэг гэж яамны мэдэгдэлд дурджээ. Мөн Оросын зэвсэгт хүчний боломжит бай гэх 21 байгууламжийн жагсаалтыг танилцуулсан байна. Уг жагсаалтад Чехийн хоёр байгууламж багтжээ.

Энэ талаар ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев хэлэхдээ “Цохилт бодит болох эсэх нь дараа дараачийн үйл явдлаас шалтгаална. Европын түншүүд ээ, тайван унтацгаа!” гэж жиргэжээ.

Үүний хариуд Чехийн Гадаад хэргийн яам ОХУ-ын Элчин сайд Александр Змеевскийг дуудаж, тайлбар хүссэн байна. Москва Чехийн дипломат эсэргүүцлийн талаар одоогоор тайлбар хийгээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн